Нийтлэг асуулт, хариулт
Бүтээлч, санхүүгийн зөв төлөвлөгөөтэй амьдархаар шийдсэн танд баярлалаа.

“ӨРХИЙН ТӨСӨВ” НЬ ЮУНД ЗОРИУЛАГДСАН ПРОГРАМ БЭ?

Өрхийн болон өөрийн орлого зарлагыг хүн болгон өөр өөрийн аргаар хөтөлж явдаг. Санхүүгийн зөв зохицуулалтыг хэрэгжүүлэх хамгийн чухал алхам нь орлого зарлагаа хөтлөх байдаг. “Өрхийн төсөв” орлого зарлагын цахим дэвтэр нь орлого зарлагаа хөтлөхөд зориулагдан бүтээгдсэн систем юм.

“ӨРХИЙН ТӨСӨВ” програмыг хэрэглэхэд ҮНЭ ТӨЛБӨРТЭЙ ЮУ?

“Өрхийн төсөв” орлого зарлагын цахим дэвтрийн програмыг бүсгүйчүүд бид өөрсдийн амьдралын туршлага дээрээ үндэслэн хөгжүүлсэн бөгөөд туршихад( долоо хоног) үнэ төлбөргүй бөгөөд цааш ашиглахад төлбөрийн хямд, уян хатан нөцлийг санал болгож байна. Энэхүү системийг хувь хүн болон айл өрхүүд ашиглан өрхийн орлого зарлагаа тогтмол хөтөлж, санхүүгийн зөв зохицуулалттай амьдрахад тус болно хэмээн итгэж байна.

“ӨРХИЙН ТӨСӨВ” прогрмыг АШИГЛАХАД ХЯЛБАРХАН УУ?

Өрхийн орлого зарлагаа бүртгэх, орлого зарлагын тайлангаа авахад хамгийн хялбархан, энгийн байхыг бодолцож хийсэн учир ашиглахад маш хялбар бөгөөд үр дүнтэй програм болон бүтээгдсэн.

“ӨРХИЙН ТӨСӨВ” програмын ДАВУУ ТАЛ нь юу ВЭ?

Гараар хөтлөх нь бидний дадаж сурсан арга барил боловч сарын эцэст зарлагын тайлангаа нэгтгэхэд бичилт бүрээ эргэн сөхөж нэгтгэдэг. Энэ нь залхуутай ажил учир ихэвчлэн хийдэггүй, барагцаагаар дүгнэлт хийсэн болдог.

Харин “Өрхийн төсөв” орлого зарлагын цахим дэвтрийг ашиглан орлого зарлагаа хөтөлснөөр сарын эцэст ганц товч дараад орлого зарлагын дэлгэрэнгүй нэгтгэсэн тайлангаа авах боломжтой.

Жишээ нь сарын хоол хүнсэнд, бензин, зугаа цэнгэлд гэх мэтээр гаргасан зардлуудаа ангилан графикаар харах боломжтой болно.

Энэ мэдээллээ гэр бүлийн гишүүдтэйгээ ярилцаж дараа сарын төсвөө ярилцах, үргүй зардлаа бууруулах, хүүхдүүддээ мөнгөтэй зөв харьцах ойлголтыг сургах гэх мэт маш олон давуу талуудыг танд үүсгэж өгнө.