ДУГТУЙТ ТӨСВИЙН АРГА гэж юу вэ?
ДУГТУЙТ ТӨСВИЙН АРГА НЬ АМЬДРАЛД ХАМГИЙН ОЙРХОН БӨГӨӨД ҮР ДҮНТЭЙ АРГА.

1
Орлогоо зарлагын дугтуйнууддаа хувааж хийх.

Та сар болгон гаргадаг зарлагуудаа бүлэглэж тухай бүрдээ дугтуй хийнэ. Тэр дугтуйдаа тухайн сард зарлагадах мөнгөө хийнэ.

2
Худалдан авалтыг харгалзах дугтуйн доторх мөнгөнөөс хийнэ.

Худалдан авалт хийхдээ худалдан авч байгаа зүйлээ ангиллын дагуу харгалзах дугтуйн доторх мөнгөнөөсөө зарцуулалт хийнэ.

3
Сарын эцэст та дугтуйнууддаа мөнгөтэй үлдсэн үү?

Сарын сүүлд таны дугтуйнуудад мөнгө үлдсэн байвал энэ нь таны хэмнэлт болно. Та энэ мөнгөө хуримтлуулж илүү чухал худалдан авалтад зориулаарай.

4
Дугтуйт төсвийн аргыг 21-р зуунд хэрхэн хэрэглэх вэ?

Дугтуйт төсвийн аргыг цахим хэлбэрээ ашиглах боломжийг танд “Өрхийн төсөв” програмаар дамжуулан олгож байна. Та ажил дээрээ, эсвэл гэртээ очоод гар утас , таблет , компьютер ашиглаж өөрийн орлого зарлагаа бүртгэх боломжтой. Сарын эцэст орлого зарлагын тайлангаа хялбархан нэгтгэж авах, төсвийн гүйцэтгэл, хэмнэлтийн талаарх мэдээ мэдээллийг харж, дараа сарын өрхийн төсвөө илүү үр дүнтэй төлөвлөхөд тань “Өрхийн төсөв” програм тусална.